МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2019

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2019 оны 5 дугаар сарын 6-12

"Монголын инновацын 7 хоног" болон "Frontier Fintech Summit 2019"

’’Монголын инновацын 7 хоног’’ болон "Frontier Fintech Summit 2019" арга хэмжээний хүрээнд бүтэн өдрийн сургалтын хакатоныг 5-р сарын 9-ний өдөр IOHK болон Кардано сантай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү хакатон нь Кардано блокчейнд зориулсан IOHK-ийн боловсруулсан ухаалаг гэрээний хэл дээр явагдах ба, хоёр хэсэгтэй байна. Үүнд:

Plutus: IOHK-ийн шинэ ерөнхий зорилготой ажиллах сонирхолтой мэргэжлийн (функционал) програмчлалын туршлагатай хөгжүүлэгчдэд зориулагдсан ба Кардано платформд зориулсан Haskell-д суурилсан ухаалаг гэрээний хэл юм.

Marlowe: Техникийн бус хэрэглэгчид болон санхүүчдэд on-chain (онлайн) ухаалаг гэрээг хялбар бичихэд туслах зорилготой хэрэглэгчдэд чиглэсэн домэйн тусгай хэл.

Хакатонд баг хамт олноороо оролцох бөгөөд багийн гишүүдийн тоо 3-5 байна.

Бүртгэл: 5-р сарын 7-ны орой 11:59цаг хүртэл явагдана
http://bit.ly/FintechHackathon

Хэзээ:5-р сарын 9-ний өдөр
Ерөнхий зохион байгуулагч: Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарSteppe GroupШинжлэх Ухаан Технологийн Их СургуульHub Innovation Center Мэдээлэл Технологийн Үндэсний Парк

Асууж тодруулах зүйлийг дараах хаягаар холбогдоно уу

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар 
http://idia.ub.gov.mn
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны V байр, 202 тоот 
Утас: 70111297

Үйл ажиллагааны постер татах