МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

УДИРДАМЖ

“BETA ENTREPRENEURSTART-UP WEEKEND АРГА

ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбараас 2016 оноос хойш оюутнуудын стартап арга хэмжээг Буриадын Улсын Их сургууль, Стартап Монголиа байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж ирсэн .

Энэхүү арга хэмжээ нь оюутан, залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, харилцаа, холбоогоо  өргөжүүлэх боломж олгох, цаашид хэрэгжүүлж  болохуйц гарааны бизнесийг дэмжих зорилготой.

“Startup weekend” арга хэмжээ нь 54 цагийн турш  үргэлжилдэг бөгөөд оролцогчид 60 секундад багтаан өөрийн санааг эхлээд танилцуулна. Шилдэг 10 санаа тус бүрээр 10 багт хуваагдан бизнес төлөвлөгөө боловсруулж, арга хэмжээний төгсгөлд хөрөнгө оруулагчдад зориулсан төслийн танилцуулга бэлтгэж, шилдэг бизнес төслүүд шалгарч, хөрөнгө оруулалт олж авах боломж  бүрддэг.

Хоёр.  ОюутнуудынStartup weekend арга хэмжээний ач холбогдол.

  • Оюутнуудын бизнес санааг хөгжүүлэх
  • Оюутнуудыг бизнес эрхлэх, бүтээлч сэтгэлгээтэй  болох
  • Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө боловсруулж, хөрөнгө босгох  арга барилд суралцах
  • Баг  болж, хамтран ажиллаж сурах
  •  Эзэмшсэн мэргэжлээ практикт туршиж үзэх, өөрийгөө илэрхийлэх, бизнес санаагаа  төлөвлөх
  • Энтрэпренёршипийн маш чухал туршлагуудыг олж авах

Гурав. Хамрах хүрээ

Гарааны бизнесийн санаатай,  цаашид гарааны бизнесээ хөгжүүлэх зорилготой оюутан залуучууд

Дөрөв. Зохион байгуулалт.

Шалгуурын үндсэн  үзүүлэлтүүд:

  1. Шинэ өвөрмөц, санаа гаргасан байх
  2. Бизнесийн шинэ санааг  хэрэгжүүлж, чухам ямар асуудлыг шийдвэрлэх нь  ойлгомжтой  байх
  3. Багийн гишүүдийн итгэл үнэмшил, мэдлэг, чадварыг харуулах

 

1-рт Арга хэмжээнд оролцох хүсэлтэй оюутнууд 05 сарын 10 хүртэл “Start-up төслийн уралдаанд оролцогчид (MUST)” facebook хаягаар орж,https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScGnsX4oT1_MfXluQk7iA4B6mrEtTfh00ocpZPGVWpaIrzKEg/viewform?c=0&w=1 линкээр  бүртгүүлнэ.

2-рт Бүртгэлийн хуудсыг 05 сарын 10 хүртэл хүлээж авах бөгөөд бүртгэлд заасан асуултуудад үнэн зөв, бүтээлч, тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулах болно.

 I шалгуураас шалгарсан оюутан Startup Weekend-д арга хэмжээнд оролцох бөгөөд тухайн сургуулиас нь 50 мянган төгрөгний хураамж авна.

2018 оны 05-р сарын 11- нд Баасан гаригийн 16 цагаас  Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн 302 тоот өрөөнд  эхлэнэ.

Тав. Арга хэмжээний  хөтөлбөрийн товч агуулга

Баасан гариг -2018.05 .11

Бямба  гариг -2018.05 .12

Ням гариг- 2018.05.13

Бүртгэл

Багийн ажлын эхлэл

Багийн ажиллагаа

Гарааны бизнесийн санааг хөгжүүлэх, энтрепренершип сэтгэлгээ

Зочин энтрепренер

Бизнес загварчлалын сургалт

Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнесийн төлөвлөгөө бэлтгэх арга

“Мэнтор танк “ сургалт –зөвлөгөө

Багуудын танилцуулга “Pitch Event,  шүүлт

Баг бүрдүүлэлт, багуудын ажил  

Багийнн  ажиллагаа

Шилдэг төсөл шалгаруулах ёслол

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохион байгуулагчдын зүгээс цай, кофе, үдийн хоолоор үйлчилнэ.

Зургаа. Шагнал, урамшуулал

1-р байр – 1 баг – Өргөмжлөл, Мөнгөн шагнал

2-р байр – 2 баг – Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Шалгарсан багуудыг ОХУ-ын Буриадын Их Сургуулийн Старт-Ап арга хэмжээнд оролцуулах боломжтой.

Оролцсон бүх гишүүдэд батламж гардуулна.

 

ХОЛБОО БАРИХ

Старт-Ап арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг:

ШУТИС, БуХС-ийн  /хуучнаар КтМС / Технологийн менежментийн салбар

Холбогдох хүмүүс :

Б. Энэбиш, Технологийн  менежментийн салбарын  эрхлэгчийн  туслах  

Утас: 99199245

Я.Оюунтунгалаг, доктор PhD, дэд профессор,  Технологийн  менежментийн салбарын профессор

Утас:99013163

Ж.Хишигсайхан, Технологийн  менежментийн салбарын багш, магистр 

Утас: 94098899

Ц.Мөнхсүх, Технологийн  менежментийн салбарын багш, магистр 

Утас: 99084933

 

Facebook хаяг: facebook/Start-up төслийн уралдаанд оролцогчид (MUST)/

Майл хаяг: enebish.badmaa@gmail.com

Линк:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScGnsX4oT1_MfXluQk7iA4B6mrEtTfh00ocpZPGVWpaIrzKEg/viewform?c=0&w=1

Үйл ажиллагааны постер татах