МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД

Зорилго:
Инноваци, технологийн шийдлүүдийг ашиглан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, экосистемийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Хамрах хүрээ:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд, ОУ-ын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуус.
Зохион байгуулах цахим платформ: Airmeet virtual events platform
Airmeet платформд оролцогчдын бүүт байрших хугацаа: 2021.05.17-23
Үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ: 2021.05.21-22
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.05.03


Үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх холбоос:
https://bit.ly/InnovationExpo2021
Үзэсгэлэнд оролцох салбарууд:

  • Боловсролын технологи
  • Хөдөө аж ахуйн технологи
  • Хүнсний технологи
  • Байгаль орчны технологи
  • Ухаалаг хот
  • Блокчейн
  • И-эрүүл мэнд
  • Шинэ амьдралын хэв маяг
  • Робот
  • 3Д хэвлэл
  • Дижитал инноваци /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
  • Шинэ материал
  • Биотехнологи
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
  • Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Нийгмийн инноваци
  • Бусад

Business Pitch:
Үзэсгэлэнд оролцогчдоос 10 бүтээгдхүүн, үйлчилгээг сонгож хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ 2021.05.21 өдөр болно.
Шагнал:

  •  Инновацийн шилдэг бүтээгдэхүүн
  •  Инновацийн шилдэг үйлчилгээ
  •  Олон улсын шилдэг оролцогч

Сонгон шалгаруулалт:
Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци
  2. Тогтвортой хөгжлийн зорилго, инновацийн тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал
  3. Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

1-Р ШАТ
Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк:
https://bit.ly/InnovationExpo2021
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.05.03
2-Р ШАТ
Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.05.03-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутийн видео, каталог, лого, баннерийг чанарын шаардлагын дагуу хийж 2021.05.03-ны дотор ирүүлнэ.


И-Мэйл: innovation.expo.sidia@gmail.com
Холбоо барих утас: 70111299 85854510 80113936

Үйл ажиллагааны постер татах