МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БИЗНЕС УУЛЗАЛТ

Монгол улсын 2021-2024 оны инновацийн тэргүүлэх чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлж, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор “ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” арга хэмжээг Монголын инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Санаачлагч: Стартап Маркетинг Спэйс ХХК
Хамтран зохион байгуулагч: Боловсрол Шинжлэх Ухааны Яам

 

ХАМРАХ ХҮРЭЭ:
Шинжлэх ухааны академи, салбар хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын инновацийн бүтээлүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд.

 

ГОЛ САЛБАРУУД:
Энэхүү арга хэмжээнд дараах чиглэлийн төсөл, бүтээлүүдийг хүлээн авна.

  • * Газар тариалан
  • * Мал аж ахуй
  • * Мах, махан бүтээгдэхүүн
  • * Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • * Боловсруулах үйлдвэрлэл
  • * Бусад

 

ҮНДСЭН ШААРДЛАГА:
Дараах шаардлагыг хангасан инновацийн төслүүдийг хүлээн авна.

  • * Бүх түвшинд бүрэн туршигдсан эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байх
  • * Үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн туршилт, зүгшрүүлэлт хийгдсэн байх
  • * Оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх
  • * Импортыг орлох, экспортыг дэмжсэн байх
  • * Байгаль экологид ээлтэй ногоон технологи байх
  • * Зах зээлийн судалгаа, багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг анхан шатны түвшинд тооцон боловсруулсан байх.
  • * Туршилтын борлуулалт хийгдсэн байх
  • * Технологи хөгжүүлэлтийн үндсэн багтай байх
  • * Төслийн талаар олон нийтэд мэдээлж, хөрөнгө оруулалт авах ажиллагааг дэмжих, нээлттэй байх

АРГА ХЭМЖЭЭ БОЛОХ ХУГАЦАА:
2021 оны 05 сарын 05-ны 10:00 цагт болно.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2021 оны 04 сарын 20-ны 20:00

БҮРТГҮҮЛЭХ:
https://forms.gle/hLQA186U5KVyeqmi6

ДЭЛГЭРЭНГҮЙ:
9926-6432, 9009-1019

Үйл ажиллагааны постер татах