МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ХАКАТОН

Зорилго:
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновацийн төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжихэд оршино.

Чиглэл:
Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн тэргүүлэх 5, дэд 11 чиглэлтэй нийцсэн байх. Үүнд: Мэдээллийн технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл

Хамрах хүрээ, оролцогчид:
Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн/төвийн төлөөлөл (өмчийн хэлбэр харгалзахгүй) багаар (3-10 хүртэлх гишүүдтэй) оролцох боломжтой.

Тавигдах шаардлага:
Тэмцээнд оролцогчид нь оюуны өмчийн бүтээл/патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсхүл гэрээгээр эзэмшдэг, Монгол Улсын Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан, инновацын төслөө танилцуулахаар төлөвлөсөн байх.

Зохион байгуулагдах хэлбэр: Цахимаар

Арга хэмжээ болох хугацаа:
Бүртгэл хийх сүүлийн хугацаа: 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 20:00 цаг.
(I шат) Тэнцсэн төслүүдэд хариу мэдэгдэх: 2021 оны 05 сарын 05-ны дотор
(II шат) Цахим сургалт арга хэмжээ: 2021 оны 05 сарын 17-наас 21-ний өдрүүдэд
(III шат) Демо өдөр: 2021 оны 05 сарын 21-ний өдөр

Бүртгэл: https://forms.office.com/pages/responsepage.aspx...

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
9191 7643, 8686 2050
erdemhackathon@mas.ac.mn

Үйл ажиллагааны постер татах