МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

"МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ" -2017 АРГА ХЭМЖЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

"МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ" -2017 АРГА ХЭМЖЭЭНИЙ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БСШУСЯ-ны хурлын танхимд 2017 оны 5 сарын 8-ны 11 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛТАЙ ХОЛБООТОЙ БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.

https://www.youtube.com/watch?v=Lf4joV1Lmg8&feature=youtu.be

II. “ШИНЖЛЭХ УХААН- БОЛОВСРОЛ- ТӨР- ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ”, Семинар: 
5 сарын 9, Мягмар гараг, 9:00-13:00, Нийслэлийн ЗАА, Иргэний танхим
Үйл ажиллагаа: Төр, хувийн хэвшил, Их, дээд сургууль, ЭШБ-ын ШУТ, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр солилцож, зөвлөмж гаргана. Арга хэмжээний үеэр оролцогчдоос судалгаа авна.

III. ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2017: 5 сарын 10, Лхагва гараг, 9.00-18:00, 
 Чингисийн талбай
Үйл ажиллагаа: Төр, засгийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа таниулан, сурталчлах; Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагааны сурталчилгаа, багш, эрдэмтэд, судлаач, оюутны бүтээл, ААН байгууллага, компаниуд инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, Инновацийн хамтын ажиллагаа, түншлэл эхлүүлэх боломж олгоно. Арга хэмжээний үеэр оролцогчдоос судалгаа авна.

IY. “ИННОВАЦИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ”, 5 сарын 10. Лхагва гараг, 8.00-13:00, 
ТӨРИЙН ОРДОН 
Үйл ажиллагаа: Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, ШУТ, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагааны, тэдгээрийн үр дүнгийн талаар инновацийн үйл ажиллагаанд оролцогч талууд нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудыг тодорхойлох зорилгоор төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус секторыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулна. Арга хэмжээний үеэр оролцогчдоос судалгаа авна.

Y. ICIED-2017 
Day 1: “International Conference on Innovation and Entrepreneurship Development” 
 Олон улсын ЭШ-ний бага хурал, 5 сарын 11. Пүрэв гараг, 9.00-18:00,
ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604 тоот танхим
Day 2: “BPA-Best Paper Award-2017” Магистр, доктор оюутан-залуу судлаачдын 
ЭШ-ний бага хурал, 5 сарын 12, Баасан гараг, 9.00-18:00, 
ШУТИС, ШУТ-ийн Төв номын сан, 604 тоот танхим
Үйл ажиллагаа: Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулан, эрдэм судлалын бүтээлээ хэвлүүлж, нийтийн хүртээл болгох, Залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна.

VII . START-UP WEEKEND, 5 сарын 12-14. Баасан-Ням гараг, 9.00-18:00, 
ШУТИС, БуХС, 205 тоот танхим
Үйл ажиллагаа: Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэгт оршин суугч залуучууд, ШУТИС-ийн оюутнуудын дунд Залуучуудын гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ зохион байгуулна.

VII . СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ, ХААЛТ, 5 сарын 13-14. Бямба-Ням гараг
Үйл ажиллагаа: Чуулган, олон улсын хурал, семинарт хүрэлцэн ирсэн гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан Монгол соёл, уламжлалыг танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

БСШУСЯ, ШУТ-ийн газар, Инноваци өндөр технологийн хэлтэс:
(Т. Ган-Эрдэнэ, Д. Одгэрэл, Ч. Энхтуяа- 9011-7557, enkhtuya@mecs.gov.mn)
ШУТИС, Эрдэм шинжилгээний газар:
(Ч. Баасандаш, Х. Отгон-Эрдэнэ, Б. Дорждэрэм-88082973)
ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, БАТС
(Б. Пүрэвсүрэн, Г. Баттүвшин, Б. Энхтуяа Л. Оюунцэцэг- 9916-5175, 
l.oyuntsetseg@must.edu.mn, loyun_2001@yahoo.com)
Вебсайт: https://www.mongolianinnovation.mn

Үйл ажиллагааны постер татах