МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ 2022

МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ ! 2022 оны 5 дугаар сарын 9-15

“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2018” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Улс орны нийгэм-эдийн засгийн хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, ШУТ, инновацийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор 2015 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Монголын инновацийн 7 хоног-2018”  арга хэмжээ энэ оны 5-р сарын 7-13-ний өдрүүдэд 4 дахь жилдээ амжилттай  болж өндөрлөлөө. 

Энэ жилийн хувьд  7 хоногийн хүрээнд: 

  • “Монголын Инновацийн 7 хоног”-ийн Албан ёсны нээлт- Хэвлэлийн бага хурал, 2018. 05.07, Даваа,  БСШУСЯ;
  • Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба Монгол улсын хөгжлийн асуудлууд” ЭШ-Онол практикийн бага хурал, 2018. 05.07, Даваа, ШУА;
  • Инновацийн түншлэл -Хөгжлийн гарц-2018” Чуулган, 2018. 05.08, Мягмар, ШУТИС;
  • ХАА-н технологи, инноваци-2018” Форум, үзэсгэлэн, 2018. 05.08-09, Мягмар-Лхагва, Дархан-Уул аймаг;
  • ICIED-2018: Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2018. 05.09-11, Лхагва-Баасан:
  • Залуу судлаачдын  “ICIED-2018: BPA-2018”, ЭШ-ний бага хурал, 2018. 05.09, Лхагва, ШУТИС
  • ICIED-2018: INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION &  ENTREPRENUERSHIP DEVELOPMENT”, Олон улсын ЭШ-ний бага хурлын үндсэн хуралдаан, 2018. 05.10, Пүрэв, ШУТИС
  • ICIED-2018: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018” ЭШ, онол практикийн бага хурал, 2018. 05.11, Баасан, МУИС;
  • ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”, 2018. 05.11-12, Баасан- Бямба, Нийслэлийн төр захиргааны Y байр(хуучнаар Залуучуудын соёлын төв);
  • “Co.Mo UNCONFERENCE-2018- Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд, дундын оффисуудын нэгдсэн чуулга- уулзалт, 2018. 05.12, Бямба, Централь тауэр;
  • “BETA ENTREPRENUERSHIP -Start-up weekend-2018-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөгжүүлэлтийн арга хэмжээ, 2018. 05.11-13, Баасан- Ням, МТҮП;

зэрэг арга хэмжээнүүд явагдлаа.

Арга хэмжээг зохион байгуулахад БСШУСЯ, ШУТИС, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТСан, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ШУА, МҮХАҮТ, СУИС, ХААИС, БХҮИС, МУИС, АШУҮИС, МУБИС зэрэг их сургуулиуд,  “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Монголын инновацийн холбоо” ТТБ, Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд - “Старт ап Монгол”  ТББ болон дундын оффисууд  зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

I өдөр:   2018. 05. 07,  Даваа,  “АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА”


Нээлтийн арга хэмжээ- хэвлэлийн бага хурал, БСШУСЯ-ны Хурлын танхимд явагдаж, зохион байгуулагч талуудыг төлөөлөн БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, док(Ph.D)  Д.Одгэрэл, тус яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, ШУТС-ийн захирал, док(Ph.D) Д.Энхжаргал, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан, ШУТИС-ийн  ЭШ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал,  док(Ph.D)., дэд проф. Т.Намнан, СУИС-ийн Сургалт, ЭШ эрхэлсэн дэд захирал, док(Sc.D)., проф. Ч.Алтанцэцэг,  ШУТИС-ийн БАТС-ийн профессор, док(Sc.D)., проф. Л.Оюунцэцэг, ШУА-ийн Инновацийн газрын дарга Д. Батхуяг, Монголын залуу эрдэмтдийн холбооны Ерөнхийлөгч, док(Ph.D)   Д. Баттогтох, ”Work Central” хамтын оффисын байгууллагын Гүйцэтгэх захирал Б. Маналжав нар болон яамдын ажилтнууд, ШУТИС, БуХС болон БАТС-ийн удирдлага, профессор, багш нар  оролцов. Арга хэмжээнд 30 гаруй хэвлэл мэдээллийн  хэрэгслийн төлөөлөл хүрэлцэн ирж сурвалжлага хийж, мэдээлэл авсан.

Зураг 1. Албан ёсны нээлтийн арга хэмжээ: Зохион байгуулагчдын төлөөлөл

 

 

I өдөр:   2018. 05. 07,  Даваа,

АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛЫН ҮЕ БА МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛУУД”  ЭШ-Онол практикийн бага хурал, ШУА, Тэргүүлэгчдийн Газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

 

Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед ажиллах  чадварлаг боловсон хүчнээ бэлтгэх ажлыг цаг алдахгүй эхлүүлэх хэрэгтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгдлээ.

“Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал /2018.05.07/ болж өнгөрлөө. 
Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын үндсэн хөгжлийн асуудлыг төр-шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцэн, арга замыг судлан, тодорхойлох зорилготой тус хурлыг "Монголын инновацийн 7 хоног" цувралын арга хэмжээний хүрээнд ШУА-иас санаачлан зохион байгуулав.

Хуралд оролцогчид Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялгаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярих боллоо. Ойрын хугацаанд эрчимтэй үр нөлөөгөө үзүүлэх олон салбар бий. Тухайлбал, хиймэл оюун ухаан, сансар, дрон, роботын технологи гэсэн салбарыг онцолж болно. Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиг­лахад тулгуурлан өрнөж байна.  Энэ цаг үед Монгол Улс боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй гэдгийг энэ хуралд оролцогчид  онцлов.


ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхий даяар тэргүүлэх орнууд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед баримтлах бодлогоо тодорхойлж эхлээд зарим орнууд хөгжлийнхөө хөтөлбөрийг гаргачихаад явж байна. Монгол улсын хувьд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын асуудлаар ярьж эхлээд байгаа нь сайшаалтай юм. Энэ асуудал өнөөдөр манай улсын хувьд төрийн бодлого гэхээсээ илүүтэй хувь хүмүүс, хувь эрдэмтдийн бодол санааны илрэл төдий л  явж байгаа. Тиймээс  ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал дээр  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед Монгол улсын хөгжлийн бодлого ямар байх ёстой юм бол гэдэг  асуудлыг улсын хэмжээнд эрдмийн хамт олныхоо хүчээр хэлэлцэе.  Дараагийн шатанд ШУА-ийн өргөтгөсөн их чуулганаар оруулж ярилцаад төрийн бодлого боловсруулах үндэслэл суурь болгоод төр засагтаа барья гэсэн шийдэлд хүрсэн. Энэ  шийдлийн хүрээнд өнөөдөр та бид эрдэм шинжилгээний хурлыг хийж  байна” гэсэн юм.

Зураг 2. ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл


Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлаар эрдэмтэн судлаачид “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг уул уурхай яаж угтах вэ”, “XXI зууны боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлууд”, “Мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн  4 дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь”, “Ирээдүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэн үзүүлэх вэ, Хүн үү робот уу” гэсэн 10 гаруй илтгэл тавилаа

Зураг 3. ШУА-ийн доктор Б.Авид

 

Зураг 4. “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба монгол улсын хөгжлийн асуудлууд” ЭШ-Онол практикийн бага хуралд оролцогчид

            Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед ажиллах  чадварлаг боловсон хүчнээ бэлтгэх ажлыг цаг алдахгүй эхлүүлэх хэрэгтэй гэдэг дээр эрдэмтэд санал нэгдлээ. Улмаар хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийн гол санаа,  дүгнэлт дээр тулгуурлаж  Монгол улс  Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үед улс орныхоо хөгжлийн асуудлыг яаж авч үлдэх, яаж бэлэн болох вэ гэдэг дээр   төсөл хөтөлбөр боловсруулахаар боллоо. Тэрхүү бодлогын баримт бичгээ ирэх зургадугаар сард болох ШУА-ийн  их чуулганаар дахин хэлэлцүүлээд Засгийн газарт танилцуулахаар  тогтлоо.

II өдөр:   2018. 05. 08,  МЯГМАР

            ИННОВАЦИЙН ТҮНШЛЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ” чуулган- ШУТИС-ийн Төв байрны Хурлын танхимд болж, төр засгийн  болон бизнесийн байгууллага, их дээд сургууль, ЭШ-ний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, нийт 100 гаруй хүн оролцлоо. 

            Чуулганы нээлтэнд БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, ШУТИС-ийн захирал, доктор(Ph.D), профессор Б.Очирбат нар үг хэлсэн ба  төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, түүнийг  их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлүүд хамтарч хөгжүүлэх боломж, гарц, шийдлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэн, зөвлөмж гаргав. БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”, ШУТСангийн захирал Д.Энхжаргал: “Инновацийн төслийн хэрэгжилт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд”, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж. Билэгсайхан: “Нийслэлийн инновацийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэл”, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа: “Бизнес эрхлэлтийг дэмжих талаар МҮХАҮТ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”,  ШУТИС-ийн БАТС-ийн профессор Л. Оюунцэцэг нар: “Судалгааны их сургуулийн хөгжл ба Аж үйлдвэр- их сургуулийн инновацийн түншлэл”, ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: “Инноваци-арьс ширэн бүтээгд эхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал хэтийн төлөв” зэрэг  илтгэлүүдийг тавьсан ба оролцогчдын дунд инновацийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулж, чуулганы төгсгөлд  зөвлөмж гаргав.

 

Зураг 5. Чуулганы нээлтийн үг хэлсэн хүмүүсийн төлөөлөл: БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат,  ШУТИС-ийн захирал, док(PhD)., проф. Б.Очирбат,  

  

Зураг 6. Чуулганд илтгэл тавьсан хүмүүсийн төлөөлөл:  ШУТС-ийн захирал, док(PhD). Д.Энхжаргал, МҮХАҮТ-ын орлогч дарга Б. Сарандаваа, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан

Зураг 7. Чуулганд оролцогчдын төлөөлөл

2018. 05.09-10, МЯГМАР-ЛХАГВА:

“ХАА-Н ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2018” Форум, үзэсгэлэн, Дархан-Уул аймаг


ШУТСан  “Монголын инновацийн 7 хоног-2018”  уламжлалт арга хэмжээний ач холбогдол, цар хүрээг өргөтгөж орон нутгийн оролцогчдыг дэмжих зорилгоор газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутгийн гол цөм Дархан-Уул аймагт “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнг 05 дугаар сарын 8-9-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Зураг 8. Форумын нээлтийн үгийг: БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн

бодлогын газрын дарга, док(Ph.D)  Д.Одгэрэл

 

 ШУТС- ийн захирал Д.Энхжаргал хэлсэн үгэндээ Бүсийн хэмжээнд зохион байгуулах санал дэвшүүлсэн ба БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа дэмжсэнээр Дархан-Уул аймагт  “Монголын инновацийн 7 хоног-2018” цар хүрээгээ ийнхүү энэ жилээс тэлсэн бөгөөд арга хэмжээг зохион байгуулах гол зорилго газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гарааны компаниудыг дэмжих, инновацийн соёлыг төлөвшүүлж төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамгийн ойрын хэрэглэгчдэд инновацийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, хэрэглээг ойртуулах явдал гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Форумын эхний өдөр “Залуучууд театр”-ын хурлын танхимд шинжлэх ухааны хөдөө аж ахуйн салбарын хүрээлэнгийн захирлууд шинжлэх ухаан, технологи, инновацийн үр дүнгүүдийн талаар илтгэл тавьсны дараагаар хэлэлцүүлэг болсон.

Мөн үзэсгэлэнгийн нээлт, илтгэл хэлэлцүүлэг дотор болж, “Залуучууд театр”-ын гаднах талбайд баялаг бүтээгчдийн инновацийн үзэсгэлэн давхар явагдлаа.

Зураг 9. “ХАА-н технологи, инноваци-2018”  үзэсгэлэнгийн явц

Арга хэмжээний хоёр дахь өдөр 2018 оны 5-р сарын 9 –нд  Монгол Улсын мал үржүүлэг, биотехнологийг шинэ шатанд гаргах, малын удмын сангийн гүйцэтгэх үүрэг, гарааны компаниудын хүндрэл бэрхшээл, Дарханы үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа, бүс нутгийн хөгжилд инновацийн соёлыг дээшлүүлэх зэрэг асуудал дэвшүүлсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал “Инновацийн төслийн хэрэгжилт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд” сэдвээр илтгэл тавьж 2 дахь өдрийн форумыг эхлүүлэв. 
ХАА-н салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар салбарынхан чиглэл тус бүрээр нийт 11 илтгэл хэлэлцэж ба Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэн  модератораар ажиллав.

 

Зураг 10. Форумд оролцогчдын төлөөлөл

Үзэсгэлэнгийн хаалтын өдөр үндэсний үйлдвэрлэгч, Монгол инноваци үйлдвэрлэгчдээ төр татварын бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт хүртэл үзүүлэх үүднээс ТЕГ-ын Дархан салбараас Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны 3 компанид татвараас хөнгөлөх эрхийн бичиг "БАТЛАМЖ" гардуулав. Үүнд:

1.“Гарааны Био ундарга” ХХК;

2.“Гарааны Бичил булцуу” ХХК;

3.“Гарааны Дархан элит” ХХК;

Ийнхүү гаднын улс орны жишгээр  инноваци бүтээгч нартаа татварын хөнгөлөлт үзүүлж, төрөөс дэмжсэн бодит үр дүнг бүсийн форум, үзэсгэлэнд оролцогч компаниуд хүртлээ. Түүнчлэн  арга хэмжээний үеэр хотоос оролцож байгаа гарааны компаниуд инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулав.

  

Зураг 11. “ХАА-н технологи, инноваци-2018” Форумын үйл ажиллагаа 

Дарханы “Хөдөө аж ахуйн технологи,  инноваци-2018” үзэсгэлэнд хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, цөм технологи, инновацийн төслийн үр дүнд бий болсон биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулалт хийсэн байна. Хөдөөгийн газар тариалан эрхлэгчид хамгийн их сонирхсон бүтээгдэхүүн бол хөдөөгийн нөхцөлд малчид, фермерийн өрхийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд тохирсон усалгааны усан үүсгүүрийг сонирхсон иргэд олон байв. Уг насос сэргээгдэх эрчим хүчний тусламтайгаар голын усыг 50 метр өндөрт, 4 км хүртэл уртын зайнд хүргэх,  хүчин чадалтай, өртгийн хувьд харьцангуй хямд 250.000 төг юм байна. юм байна.

Ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бүс нутгийн онцлогтой уялдуулсан Дарханы “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн харилцаанд татан оролцуулснаар хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн салбарт шинжлэх ухаан, технологи, инноваци нэвтрүүлэх, энэ талаар санаачилга гаргаж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Бүсийн арга хэмжээг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч ШУТСан, хамтран зохион байгуулж бүх талын дэмжлэг үзүүлсэн Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олон болон БСШУСЯ, ХХААХҮЯ, хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланч зэрэг 450 гаруй төлөөлөгч арга хэмжээнд оролцов.

Тэргүүлж оролцсон байгууллага:

  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, гарааны компани 
  • Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн 
  • Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн 
  • Мал эмнэлгийн хүрээлэн, гарааны компани 
  • Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, гарааны компани 
  • Газар тариалангийн хүрээлэн, гарааны компани 
    Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, гарааны компани
  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 
  • Химийн технологийн хүрээлэн 
  • ХХААИС болон түүний бүрэлдэхүүн сургууль, гарааны компани 40
  • Дархан хотын ЖДҮЭ 
  • Орон нутгийн газар тариалан эрхлэгч, малчид

ФОРУМААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ (САНАЛ):

  1. Инновацийн төслийн үр дүнд бий болсон эрдэмтдийн бүтээл, гарааны компаниудын бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, төслийн үр дүнд бий болсон технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулалтыг дэмжих;
  2. Төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах үүднээс улсын захиалгат төслийн үр  дүнд бий болсон оюуны өмчөөр баталгаажсан бүтээл, технологийг аж, ахуй нэгжүүдэд технологи дамжуулах шийдвэр гаргуулах /Инновацийн тухай хууль/;
  3. Биокомбинат ТӨҮГ, уул уурхай, авто замын компаниудын нөхөн сэргээлт дээр эрдэмтэдтэй хамтарч ажиллах;
  4. “SCIENTIFIC “E–SHOP”  платформд бүтээгдэхүүн нийлүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх гадаад, дотоодын зах зээлд борлуулах таатай нөхцөлийг төрөөс бодлогоор дэмжих;
  5. Төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагууд хоршиж ажиллах;
  6. Төр эрдэмтэддээ бодитоор захиалгаа өгөх, эргүүлээд хүлээн авах тогтолцоог мөрдүүлэх;
  7. Цаг хугацааны хувьд арай эрт хийвэл зүгээр байна. Ялангуяа 5-р сард хийхээр тариаланчид талбай руугаа гарсан цаг үе таарч байгаа тул инновацийн -7 хоногийн арга хэмжээг хугацааны хувьд наашлуулах;

 

 

2018. 05.09-11, ЛХАГВА-БААСАН:

 ICIED-2018: INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION & 

                          ENTREPRENUERSHIP DEVELOPMENT

Энэ жилийн  олон улсын бага хурал гурван өдөр- 3 салбар хуралдаанаар  явагдлаа.   

 

III өдөр:   2018. 05.09, ЛХАГВА

Залуу судлаачдын “BEST PAPER AWARDS: MASTER & DOCTORATE STUDENTS – 2018”, ЭШ-ний бага хурал

 

  Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны зүгээс 2018 оны судалгаа хөгжлийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийг эерэг сэтгэлгээнд хандуулсан төслүүд хэрэгжүүлэх зорилтын хүрээнд магистр, доктор-оюутны  эрдэм шинжилгээний бага хурлыг холбогдох байгууллагуудтай хамтран “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд 3 дахь жилдээ англи хэл дээр үндэсний хэмжээнд амжилттай  зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, док(PhD).  Н.Учрал, БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн газрын дарга, док(PhD). Д.Одгэрэл, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, док(ScD). Б.Авид, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, МЗЭХ-ны Ерөнхийлөгч, док(PhD). Д.Баттогтох, ШУТИС-ийн БУХС, Бизнесийн Ахисан Түвшний Сургуулийн профессор, док(ScD)., проф. Л. Оюунцэцэг, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал док(PhD)., проф Т.Чулуун болон бусад нэр хүндтэй зочид төлөөлөгчид болон салбартаа тэргүүлэх эрдэмтэд, 50 гаруй залуу судлаачид оролцлоо.

Хурлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Эхний шатанд ирүүлсэн бүх бүтээлд мэргэжлийн хянан магадлагаа хийж шаардлага хангахгүй бүтээлийг хассан ба үлдсэн бүтээлүүдээс илтгэл хэлэлцүүлэхээр сонгосон болно. Дараагийн шатанд  шилдэг илтгэлүүдийг өрсөлдүүлсэн. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан эрдэмтэд:

Хурал даргалагчид: док(Ph.D).  Д.Дэлгэржаргал, док(Ph.D). А.Саруулзаяа, Академич, проф. Д.Амарсайхан, Доктор (Ph.D), профессор Т.Чулуун, Доктор (Ph.D) Б.Сувданчимэг Доктор (Ph.D) Н.Баялагмаа, Доктор (Ph.D) Н.Батдэлгэр

 



Доктор (Ph.D) Н.Баялагмаа, Доктор (Ph.D) Н.Батдэлгэр



Зураг 12. BPA-2018 ЭШ-ний бага хуралд оролцогчдын төлөөлөл: УИХ-ын гишүүн,  док(PhD).  Н.Учрал, БСШУСЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн газрын дарга, док(PhD). Д.Одгэрэл

Зураг 13. BPA-2018 –ын Шилдэг бүтээлийн шагнал хүртсэн залуу судлаачид

 

Зураг 14. BPA-2018 ЭШ-ний бага хуралд оролцогчдын төлөөлөл

 

 

 

IV өдөр:   2018. 05. 10,  пүрэв

ICIED-2018: "INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION AND ENTREPRENEURSHIP DEVELOPMENT"  

 Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн үйл ажиллагаа ШУТИС-ийн ШУТ-ийн Төв номын сангийн хурлын танхимд явагдлаа. 

Арга хэмжээнд ОХУ, Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Тайвань, Монгол зэрэг орны 120 гаруй төлөөлөгч оролцлоо.

ОУ-ын хурлын нээлтэнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал,  док., проф.  Б.Очирбат нар үг хэлэв.

Түүнчлэн СУИС-ийн уран бүтээлчид үндэсний урлагийн  үзүүлбэрээр мэндчилгээ дэвшүүллээ.

 

Зураг 15. ICIED-2018 ОУ-ын бага хурлын нээлтийн үг:  БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,  ШУТИС-ийн захирал, док., проф.  Б.Очирбат

 

    

Зураг 16. ICIED-2018 Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон зарим зочид: БСШУСЯ-ны ШУТ-ийн газрын дарга, док(PhD). Д.Одгэрэл, Инновацийн хэлтсийн дарга Д. Жаргалмаа, ШУТИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал Т. Намнан, БуХС-ийн захирал А. Энхбат, БАТС-ийн захирал  Г. Баттүвшин, ШУА-ийн Инновацийн хэлтсин дарга Д. Батхуяг нар

ОУ-ЫН ХУРЛЫН УРИЛГЫН ИЛТГЭЛҮҮД:

  • “Өнөөгийн инновацийн хөгжлийн орчин дахь өөрчлөлтүүдЯпоны Осака мужийн их сургуулийн профессор, док(PhD)., проф. Хироси Тадаши
  • ОХУ-ын эдийн засгийн үйл ажиллагаагаар хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг судлах нь” ОХУ-ын “Эдийн засгийн ахисан түвшний сургууль” Үндэсний судалгааны их сургуулийн Статистик, өгөгдлийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, док(ScD)., проф. Владимир Сергеевич Мхитарян

Урилгын илтгэлүүдийн төгсгөлд оролцогчдын дунд асуулт хариулт явагдаж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөв.

   

Зураг 17. ICIED-2018 ОУ-ын бага хурлын урилгын илтгэгчид:  проф. Хироси Тадаши, проф. Владимир Сергеевич Мхитарян

 

ХЭЛЭЛЦҮҮЛСЭН   ИЛТГЭЛҮҮД:

  • Японы Осака мужийн их сургуульд “EDGE-NEXT” Энтрепренершип мэргэжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй байдал”, Японы Осака мужийн их сургуулийн профессор, док(PhD)., проф. Тошиюки Мацуй 
  • Экологид ээлтэй, ухаалаг кампус (Индонезийн Хакданидын Их сургуулийн Gowa Campus дахь туршилтын төсөл)” Япон улсын “Oriental Consultants Global” компанийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөгжлийн хэлтсийн инженер Ишикава Шохей, Япон улсын “Oriental Consultants Global” компаний төлөвлөлтийн хэлтсийн инженер Яамада Мицүкаге
  • Монгол дахь инновацийн хөгжлийн өнөөгийн байдал”, ШУТИС, БАТС-ийн профессор, док(Sc.D)., проф.  Л.Оюунцэцэг, БАТС-ийн ахлах багш, док(Ph.D). Н.Мөнхөө, БуХС-ийн Технологийн менежментийн салбарын эрхлэгч, док(Ph.D). М.Заяа
  • Монголын хөдөө аж ахуйн салбар дахь инновацийн тогтолцоо, өнөөгийн байдал” ХААИС, ЭЗБС-ийн багш Д.Кадирбек, ХААИС, ХААЭЗСТөвийн судлаач П.Мөнхтуяа, судлаач А.Бакей, ХААИС, ИТС-ийн багш Б.Мөнхбат
  • ТМБС-ийн боловсролыг энтрепренер хандлагаар шинэчлэх хэрэгцээ, шаардлага”  ШУТИС, БАТС-ийн докторант Г.Сэлэнгэ, ШУТИС, БАТС-ийн профессор, док(Sc.D)., проф.  Л.Оюунцэцэг, ШУТИС, БАТС-ийн докторант Т.Энхтуяа
  • Нийгмийн капиталын ажилтны сэтгэл ханамжид үзүүлэх нөлөөнд байгууллагын албан бус бодлогын эфект” СЭЗИС-ийн бизнесийн удирдлагын тэнхмийн багш, док(Ph.D) Г.Уянга
  • Компаний үр ашигт интернашионализэшн ба компанийн зарим хүчин зүйлс нөлөөлөх нь” ШУТИС, БАТС-ийн ахлах багш, док(Ph.D). Б.Оюунтунгалаг
  • “Дархан-Уул аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн эрэлт, нийлүүлэтэнд хийсэн судалгаа” Дархан-Уул аймгийн технологийн сургуулийн багш док(Ph.D). С.Галбадрах, Дархан-Уул аймгийн технологийн сургуулийн багш док(Ph.D). Д.Хөгжмаа
  • ҮБХИС-д инновацийг нэвтрүүлэх зарим арга зам ба боломжууд”  ҮБХИС-ийн багш док(Ph.D). Д.Содномцог
  • Эдийн засгийн өсөлтийн судалгаа (Дархан-Уул аймгийн жишээн дээр)” ХААИС-ийн магистрант Б.Еркебулан, Дархан-Уул аймгийн технологийн сургуулийн багш док(Ph.D). С.Галбадрах

Хурлын үйл ажиллагаа “Нэгдсэн хуралдаан”, “Нийгэм эдийн засаг дахь инновацийн хөгжил”, “Хөгжлийн тулгамдсан асуудлууд ба шийдлүүд” гэсэн  3 үндсэн  хэсгээр  явагдсан ба хуралдааныг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, док(ScD), проф. Л.Оюунцэцэг даргалж,  салбар хуралдааныг  Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш, док(PhD). Б. Оюунтунгалаг удирдан явуулав.

Түүнчлэн олон улсын хурлын зохицуулагчаар БуХС-ийн Технологийн менежментийн салбарын  багш, док(PhD). Д. Ариунтуяа ажиллаа.

Олон улсын хуралд ирүүлсэн илтгэлүүдийг БАТС-аас эрхлэн гаргаж буй “Менежмент ба Инноваци” ЭШ-ний  сэтгүүлд  нийтлүүлж, нийтийн хүртээл болгож ирсэн ба хэвлэлийн асуудлыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, БАТС-ийн ахлах багш, док (PhD). Д.Биндиряа хариуцаж ажилласан. Олон улсын урилгын болоод үндсэн илтгэгчдийн угтах, үдэх, үйлчлэх зэрэг зохион байгуулалтын үйл ажиллагааг БуХС-ийн технологийн менежмент салбарын багш, док(PhD). Л.Амартүвшин удирдан зохион байгуулсан ба БАТС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Ж.Уранчимэг  дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллалаа.

Олон улсын хурлын үндсэн зохион байгуулалтыг   ШУТИС-ийн БАТС болон БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор багш нар хариуцаж, идэвхи зүтгэл гарган ажиллаа. 

      

Зураг 18. ICIED-2018 ОУ-ын зарим төлөөлөгчид

 

 

Зураг 19. ICIED-2018 ОУ-ын  бага хуралд оролцогчдын төлөөлөл

Y өдөр:   2018. 05. 11  баасан

ICIED-2018: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2018  

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл - 2018” эрдэм шинжилгээ - онол, практикийн хурал 2018 оны 5-р сарын 11-ний өдрийн 08.30-17.30 цагийн хугацаанд МУИС-ийн төв номын сангийн 203 тоот танхимд зохион байгуулагдсан.  Хурлын үйл  ажиллагааг СУИС, Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхмийн хамт олон амжилттай  зохион байгуулав. Уг арга хэмжээнд нийтдээ 148 хүн оролцлоо.

Хурлын үйл ажиллагааг нээж  СУИС-ийн захирал, док(Ph.D), профессор Э.Сонинтогос,  БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б. Сэргэлэн нар үг хэлэв.

 

Зураг 20. Соёлын бүтээлч үйлдвэрлэл - 2018” эрдэм шинжилгээ - онол, практикийн хурлын нээлтийн үг: СУИС-ийн захирал, док(Ph.D)., проф. Э.Сонинтогос,

  БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б. Сэргэлэн

  • Хурлын даргаар  СУИС, Соёлын сургуулийн захирал, док(Ph.D), дэд профессор Г.Сүхбат ажиллав.
  • Хуралд  оролцогчдыг харъяалагдах байгууллагаар нь ангилан  авч  үзвэл дийлэнх нь 21 аймгаас  хүрэлцэн ирсэн соёлын төвийн эрхлэгчид, мэргэжилтнүүд (27%) , СУИС-ийн профессор багш нар, судлаачид (21.6%), бусад их дээд сургуулиудын профессор багш, судлаачид  (10.1%) эзлэж байгаа  бөгөөд   улсын(15.5%) болон хувийн хэвшлийн(6.1%)   соёл урлагийн байгууллагуудын төлөөлөл, яамд, агентлагууд(2%), нийслэлийн соёл урлагийн газар(3,4%)  болон бусад төлөөлөгчид (11.5%) өргөнөөр оролцсон байна.

 

Зураг 21. Соёлын бүтээлч үйлдвэрлэл - 2018” эрдэм шинжилгээ - онол, практикийн хуралд оролцогчдын төлөөлөл

ХЭЛЭЛЦҮҮЛСЭН   ИЛТГЭЛҮҮД:

Уг хуралд нийт 16 илтгэл, үүнээс эхний хуралдаан буюу “Тогтвортой хөгжил - Соёлын бодлого” хуралдаанаар 8 илтгэл, хоёр дахь хуралдаан буюу “Тогтвортой хөгжил - Соёлын бүтээлч үйлдвэрлэл” хуралдаанаар 8 илтгэл тус тус хэлэлцүүлээ.

ХУРАЛДААН I.  ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - СОЁЛЫН БОДЛОГO

Хурлын дарга: док(Sc.D)., проф.Ч. Алтанцэцэг СУИС-ийн тэргүүн дэд захирал

  1. “Cоёлын бодлогоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь” сэдвээр СУИС-ийн

СУИС, СС-ийн Соёлын үйлдвэрлэл инновацийн төвийн захирал, док(Ph.D), дэд профессор Ж.Эрхэмтөгс нар;

  1. “Монгол Улсын гадаад сурталчилгаа: Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвээр ГХЯ-ны Соёл, гадаад сурталчилгааны газрын захирал Х.Мандахцэцэг;
  2. “2005 оны ЮНЕСКО-ийн конвенцийн хэрэгжилт дэлхий дахинд”  сэдвээр ЮНЕСКО-ийн МҮК-ын ерөнхий нарийн бичгийн дарга С. Уянга;
  3. Энэ үеэр Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь: 2005 оны ЮНЕСКО-ийн конвенцийн 2018 оны дэлхийн тайлангийн монгол хэл дээрх номын нээлт боллоо;
  4. Progress of China's Scientific and Technological Innovation” сэдвээр БНХАУ-ийн Менежмент, эдийн засгийн сургуулийн профессор Гау Зиа(Gao Xia), БНХАУ-ийн Менежмент, эдийн засгийн сургуулийн профессор Энхээ нар;
  5.  “Соёл, урлагийн салбарын төсөв санхүүжилтийн чиг хандлага сэдвээр ШУТИС, БуХС-ийн профессор, док(Ph.D), проф Б. Энхтуяа,  СУИС, СС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн багш, докторант П. Арвинбаяр нар;
  6. Нийгмийн энтрепренёрийн чиг хандлагаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд” сэдвээр  ШУТИС, БАТС-ийн профессор, док(Sc.D)., проф. Л.Оюунцэцэг, СУИС, Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхмийн багш, докторант П.Баасанжаргал нар;
  7. “ЮНЕСКО-ийн бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэх боломж, ач холбогдол” сэдвээр  СУГ-ын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул,  СУИС, Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхмийн багш Л.Тунгалаг нар тус тус илтгэл тавив;

 

ХУРАЛДААН II.  ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ

Хурлын дарга: Ж. Эрхэмтөгс, СУИС-ийн Соёлын үйлдвэрлэл инновацийн төвийн

  1. “Бүтээгдэхүүний дизайны бодлого ба олон улсын зах зээлд өрсөлдөхүй” сэдвээр  СУИС-ийн тэргүүн дэд захирал, док(Sc.D), профессор Ч.Алтанцэцэг;
  2. “Монгол урлахуйн язгуур хэлбэрээс орчин үеийн ээлтэй дизайны шийдэлд” сэдвээр  ШУТИС-ийн БуХС-ийн дэд профессор, док(Ph.D) Д.Баярмаа, ШУТИС-ийн ҮТС-ийн дэд профессор, док(Ph.D) Ц.Батсайхан нар;
  3. “Соёл урлагийн инноваци дахь үндэсний хэв шинжит дизайны асуудалд” сэдвээр СУИС, ДДУС-ийн багш, докторант Г.Амарсанаа;
  4. “Хадны зураглал дахь бүжиг дүрслэлийн мета онол” сэдвээр СУИС, БУС-ийн багш, докторант  М. Мөнгөнцэцэг;
  5. “Лимбэдэх үесийн чимэглэн ба уламжлал шинэчлэл” сэдвээр СУИС, ХУС-ийн багш, докторант Ц.Цэвэгсүрэн;
  6. “Зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг” сэдвээр  СУИС, Соёлын сургуулийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхмийн багш, докторант М.Гэрэлмаа;
  7. “Цахим номын сан - зохиогчийн эрхийн асуудал” сэдвээр  ЭЗШУИС-ийн Номын сангийн эрхлэгч Ч.Түмэннаст  нар илтгэл хэлэлцүүллээ;

 

Хурлын төгсгөлд БСШУСЯ-ны ШУТГ-аас санал болгосон “Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ая тухтай, таатай амьдрах нөхцлийг сайжруулахад чиглэсэн төрийн болон бусад үйлчилгээний инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд” сэдвийн хүрээнд нийгмийн инновацийн талаар ерөнхий мэдээлэл өгсөний үндсэн дээр дараах үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Ийнхүү  “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ - 2018” эрдэм шинжилгээ - онол, практикийн хурал  хөтөлбөрийн дагуу  амжилттай явагдсан ба хурлыг хааж СУИС-ийн тэргүүн дэд захирал, док(Sc.D)., проф. Ч.Алтанцэцэг үг хэлэв.

Y-YI  өдөр:   2018. 05. 11-12,  баасан-бямба

“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”

Арга хэмжээг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас голлон хариуцаж,  Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, Улаанбаатар Чуулгат амжилттай зохион байгуулсан. Үзэсгэлэнгийн зорилго нь Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.

Тус үзэсгэлэнд Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах хүрээнд үзэсгэлэнд нийт 70 байгууллага оролцсоноос 11 их дээд сургууль, 6 төрийн байгууллага, 11 эрдэм шинжилгээний байгууллага, 42 хувийн хэвшлийн байгууллагуудын 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй танилцууллаа. Үзэсгэлэнд уг байгууллагууд хэд хэдэн чиглэлээр оролцов. Үүнд:

  • Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж;
  • Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ;
  • Төрийн үйлчилгээний инноваци;
  • Нийгэм, соёлын инноваци;
  • Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн;
  • Инновацийн дэд бүтэц;


  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн;

Зураг 22. Инновацийн үзэсгэлэн-2018 инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл


Мөн энэ жилийн инновацийн үзэсгэлэн нь 2 хоног үргэлжилсэн бөгөөд мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгосон юм. Тус үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой боллоо.

Зураг 23.  Инновацийн үзэсгэлэнгийн хэсгээс

 

Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний арга хэмжээнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн “Цэргийн хөгжмийн сургууль”-ийн Үлээвэр найрал хөгжим, Соёл урлагийн их сургуулийн уран бүтээлчид оролцож тус бүр олны анхаарлыг татсан нийгэм, урлагийн инновацийн үзүүлбэрийг үзүүлсэн. Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээ  танилцуулахаар Наад брэнд, 3үгт хаягжилтын What3words компани, Зоог аппликейшн, Аметрос ХХК, Дүйнхэр тэргүүн ХХК болон Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээний танилцуулгыг бэлтгэж тус бүр илтгэл тавин оролцов. Мөн “Анрид” ХХК хамт олны зүгээс “Би хэрхэн ажилладаг вэ?” арга хэмжээг зохион байгуулж зочноор МУИС-ийн багш , доктор, профессор Ч.Лодойравсал уригдан  оролцлоо.

 

Хоёр дахь өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 12-нд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Гарааны компаниуд зэрэг өөрсдийн инновацийн бүтээгдээнүүдээ танилцуулсан.

Энэхүү “Инновацийн үзэсгэлэн 2018” арга хэмжээнд оролцсон нийт 70 гаруй байгууллагаас Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр “Гэрэгэ техноложис” ХХК-ийн Гэрэгэ киоск, Инновацийн шилдэг үйлчилгээгээр “Аргун Трейд” ХХК-ийн “Боловсролын төсөл”, Инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр Армоно корпорацийн Бөсгөсөн шохой тус тус шалгарч өргөмжлөл, цомоор шагнасан. Мөн хамтарч ажилласан Улаанбаатар Чуулга, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулиудад Талархал гардууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 24.  Инновацийн шилдэг бүтээгдэхүүн - ГЭРЭГЭ КИОСК


Метатек ХХК-ийн хөгжүүлсэн Гэрэгэ технологийг ашигладаг, олон төрлийн төлбөрийн системийг ашиглан бий болгосон Гэрэгэ киоск нь хэрэглэгчдэд ердөө дэлгэцээ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хялбар аргаар худалдан авах боломж олгодог. Одоогийн байдлаар тус киоскоор замын хөдөлгөөний торгууль болон тээврийн хэрэгслийн албан татвар, иргэний үнэмлэх болон гадаад паспортын хураамжаа төлж, нийтийн тээврийн хэрэгслийн тасалбар худалдан авах боломжтой аж. Цаашид бусад төрийн үйлчилгээ болон бусад худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх боломжийг нэмэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Зураг 25. Инновацийн шилдэг бүтээгдэхүүн - Үндэсний контент үйлдвэрлэгч Аргун

 

“Аргун Трейд” ХХК-ийн "Боловсрол төсөл" мөн инновацийн шилдэг үйлчилгээгээр шалгарсан. Тус компани AR технологийг ашиглан хүүхэд багачуудыг шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлуулах контентуудыг бүтээсэн нь өрсөлдөх чадвартай, дэлхийн иргэдийг бэлтгэхэд тус болохуйц бүтээгдэхүүн юм.


Монголдоо нутагшуулахаар  Augmented Reality технологийг ашиглан контент үйлдвэрлэж байна. Энэ нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжийг ашиглан хэвлэмэл материалыг аудио, видео болон 3D хөдөлгөөнт дүрслэлээр баяжуулан харахад компьютерийн дүрслэлүүд нь бодит ертөнцийн нэг хэсэг болон харагддаг технологи юм. Мөн монгол ардын үлгэрүүдийг энэ технологитой хослуулан өөрсдийн контентыг бүтээж тун удахгүй хүүхэд багачууддаа хүргэхээр ажиллаж байна. Энэ технологийг барилга, эрүүл мэнд, авто машин, маркетинг зэрэг бүх л салбаруудад ашиглан, хүний нүдэнд харагдах боломжгүй зүйлсийг бодитоор харуулах боломжтой. Жишээ нь дунд сургуульд нар, сарны хиртэлтийг сурагчдад ойлгуулахад хэцүү байдаг бол энэ технологийг ашиглан нар хиртэлтийн үйл явцыг ширээн дээр нь бодитоор нь харуулж болно. 

Зураг 26. Инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн - Армоно корпорацийн бөсгөсөн шохой

"Шилдгийн шилдэг" шагналыг ХҮСТҮБ-ийн Армоно корпорацийн "Бөсгөсөн шохой" инновацийн бүтээгдэхүүн хүртлээ. "Бөсгөсөн шохой" нь нийслэл хотод маань тулгамдаад буй хөрсний бохирдлын эсрэг ашиглаж болох экологийн цэвэр инновацийн бүтээгдэхүүн юм. Үүнийг Арьс шир боловсруулах, Цэвэрлэх байгууламж, Ариутгал, халдваргүйжүүлэлт,  Газар тариалан, Барилгын материалын үйлдвэрлэл, Авто зам барих, Химийн бодисын үйлдвэрлэл, Нүүрсхүчлийг илрүүлэх зэрэг   чиглэлүүдээр өргөн ашиглах боломжтой.

YI – YII өдөр:    2018.05. 10, Баасан-Ням

 Залуучуудын гарааны бизнесийн   “START-UP WEEKEND”

            Энэ жилийн арга хэмжээг ШУТИС-иас БСШУСЯ, МУИС, МТҮП зэрэг байгууллагууд хамтран "HACK UB: BETA ENTREPRENEUR" ирээдүйн энтрепренёрүүдэд зориулсан гарааны бизнесийн сургалт, уралдаан хэлбэрээр БуХС-ийн Технологийн менежментийн салбарын багш нар, БАТС-ийн “Тана” загварчлах сэтгэлгээний лабораторийн хамт олны хүчээр  МТҮП-ийн Хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд ШУТИС, МУИС, ХААИС, СЭЗИС, Мандах их сургууль, Шинэ Монгол Косэн зэрэг сургуулиудын 200 гаруй оюутан залуус бүртгүүлсэнээс 50 оролцогчийг шалгаруулан, тэдгээрт Энтрепренёр хүн болж төлөвшихөд шаардлагатай (Энтрепренёр сэтгэлгээ, Баг бүрдүүлэлт, Загварчлах сэтгэлгээ, Бизнес загвар, Анхны загвар хөгжүүлэлт, боловсруулалтын програм хангамж, Оюуны өмч, Санхүүжилтийн олон талт хэлбэр, Бизнес найраа зэрэг) мэдлэг, чадвар олгох  сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулав.

Image may contain: 35 people, people smiling, indoor

Зураг 27. Залуучуудын гарааны бизнесийн   “Start-up weekend” арга хэмжээний шүүгчид болон зохион байгуулагч, оролцогч оюутнууд

Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь 50 оролцогч 10 багт хуваагдан Улаанбаатар хотын хөгжил, сорилт, тулгамдсан асуудалд бүтээлчээр хандах даалгавартай байсан бөгөөд хоёр шийдлийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсаны зэрэгцээ дэмжигч байгууллагаар оролцсон Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар  Инновацийн төвд багаараа сууж ажиллах 1 сарын эрх, Юнител групп 1 жилийн яриа-дата-ны хэрэглээ бүхий дугаараар урамшуулав.

Арга хэмжээний чиглүүлэгч, ментор, зөвлөх болон шүүгчдийн бүрэлдэхүүнд  ШУТИС-ийн БАТС болон БуХС-ийн Технологийн менежментийн салбарын багш нар-док(PhD)., дэд проф. Я. Оюунтунгалаг, магистр Ж. Хишигсайхан, док(PhD)., дэд проф. Ч. Баасандаш, док(ScD)., проф. Л. Оюунцэцэг, ШУТИС-ийн ҮТС-ийн багш, Б. Арвинбаяр, ..... Г. Энхтүвшин,  Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж. Билигсайхан, Инновацийн хэлтсийн дарга Ш.Ням нар ажиллалаа.

Image may contain: 5 people, people smiling, people standing

Image may contain: 5 people, people smiling, people standing

Зураг 28. “Start-up weekend” Тэргүүн байр “АТУС” баг

 

I-р байр: “АТУС” баг нэгдүгээр байранд шалгарсан бөгөөд “Нийслэлийн нийтийн тээврийн автобусны дотоод орчинг загварчлах замаар зорчигчдын үргүй цагийг бууруулан бүтээлч цагийг нэмэгдүүлэх хүн төвтэй үйлчилгээ”-ний шийдлийг санаачлав. 

 

Зураг 29. “start-up weekend” хоёрдугаар байр “Чийглэг Улаанбаатар” баг

 

II-р байр: “ЧИЙГЛЭГ УЛААНБААТАР” баг хоёрдугаарт байранд шалгарсан бөгөөд “Нийслэлийн тоосжилт идэвхждэг саруудад аж ахуй нэгжүүдтэй хамтран нийтийн эзэмшилийн талбайд  усан мананг үүсгэн тоосжилтгүй орчин” бий болгох шийдлийг санаачлав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг 30. Инновацийн үзэсгэлэн: Нээлтийн арга хэмжээ

IV- VI  өдөр:   2018. 05. 12-13,   БЯМБА- нЯМ

 

СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ” , МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГИЙН ХААЛТ”


Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг  танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулав.

Зураг 31.  Соёлын арга хэмжээ

 


Зураг 32. Соёлын арга хэмжээ - Чингисийн морьт цогцолбор

Зохион байгуулах комисс

  

Үйл ажиллагааны постер татах